Wednesday, August 29, 2007

- Шээсний замын халдвар гэж юу вэ?

Эмч Б.Сэлэнгэ,Чикаго

Бөөр щээсний замын систем гэдэгт бөөр, давсаг, шээс дамжуулах сувгууд,түрүү булчирхай ордог.
Шээсний систем нь шээсийг ялгаруулж, шээсийг мөн нөөцөлдөг.Янз бүрийн бактери,микробууд шээсний замд нэвтрэн орж дээрхи эрхтэнүүдийг өвчлүүлдэг.Үүнийг шээсний замын халдвар хэмээн нэрлэж байгаа юм.

Халдвар яаж нэвтэрч орох вэ?
.Бие зассаны дараа буруу, дутуу цэвэрлэснээс \хойноос нь урагшаа арчсанаас\ болж бактери, микробууд онгорхой байгаа үтрээ рүү орно.
.Бэлгийн ажлын дараа үтрээнд байсан бактери, микробууд шээс дамжүүлах суваг руу түлхэгдэн орно.
.Удаан хугацаагаар шээхгүй байснаас шээсэнд бактери, микроб үржих нөхцлийг илүү ихэсгэж тэдгээр нь олноороо үржиж эхэлнэ.
.Жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх кондом, хаалтууд г.м -ийг хэрэглэх нь мөн халдвар орох нөхцлийг нэмэгдүүлнэ.
.Бөөрний чулуунаас болж зарим үед давсагт орох шээс удаан хугацаагаар хоригдож хуурай байснаас болно.
.Сахрын шижин болон биед байгаа бусад архаг өвнүүдээс
.Менопаузын дараахь үтрээн дахь эсроген гармоны ялгаралт эрс буурдаг өөрчлөлтөөс болж шээсний замын халдвар амархан үүсдэг байна.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?
.Шээх үед өвдөлт мэдрэгдэнэ.
.Хурдан хурдан шээс хүрч,их хэмжээтэй шээнэ.
.Хэвлийн доод хэсгээр эвгүй оргиж мэдрэгдэнэ.
.Шээс эвгүй үнэртэй болж,сүүлэг булингартай ,өнгө нь өөрчлөгдөнө.
.Амархан ядрамхай болж заримдаа халуурна.

Эмчлэх
Антибиотикоор эмчилнэ.

Урьдчилан сэргийлэлт
Дараах алхамууд дээрхи өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай.Үүнд:
.Шээс хүрмэгц аль болох хурдан шээх,бэлгийн ажлын дараа мөн аль болох хурдан шээх хэрэгтэй. Шээж дууссаны дараа зөвхөн урдаас нь хойшоо чиглэлтэй сайтар арчиж цэвэрлэж занших.
.Уух юм байнга ууж байх, Ялангуяа бэлгийн ажлын дараа тогтмол юм уух нь тустай.
.Аnus, болон бэлэг эрхтэн, бэлгийн уруулыг өдөр бүр угааж занших
.Кондом зэрэг жирэмслэлтээс хамгаалах хэрэгслэлүүдийг маш цэвэр нөхцөлд хэрэглэж занших
.Цэвэр хөвөн даавуугаар хийсэн дотуур өмд өмсөх нь шээсний замын халдвараас сэргийлэхэд тустай байх болно.

Tuesday, August 28, 2007

- Витамин -минералийг яагаад хэрэглэдэг вэ?


- Витамин А хэрэглэх ямар ач тустай вэ?, -В-ийн төрлийн витамин хэрэглэх ямар ач тустай вэ? - Фолийн хүчил хэрэглэх ямар ач тустай вэ? /Folic acid - Витамин Е, С, Д, К хэрэглэх ямар ач тустай вэ? - Магнези, -Кальци, - ФОСФОР -Кали хэрэглэх ямар ач тустай вэ?

Эмч Б.Сэлэнгэ /Чикаго/
sbadamj@hotmail.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it

Хоол тэжээлийн хамт хүний биед витамин-минералиуд хангалттай орж байх ёстой. Хангалттай хоол витамин минерал нь хүний эрүүл явахын үндсэн суурь болно.Хүмүүс олон шалтгаанаас болоод витамин-минералийг хангалттай хэрэглэж чаддаггүй байна.
Судалгаагаар АНУ-ын хүн амын дунд төмөр,зэс,магнез их хэмжээгээр дутагдалтай байдаг нь тогтоогджээ.Биеийн жингээ хасах, махнаас татагалзах зэрэг шалтгаанаас болоод тэдгээр хүмүүсийн биед тодорхой витамин-минералиуд дутагдаж эхэлдэг байна.Зарим бүлгийн хүмүүст тодорхой витаминий дутагдал маш өндөр байдаг. Өндөр настануудад витамин Д, А, Е, кальци, зэс их хэмжээгээр, витамин В1, В2, нилээд хэмжээгээр дутагдалтай байдаг гэнэ.

Витамин А хэрэглэх ямар ач тустай вэ?
Нас ахиж буй дийлэнхи хүмүүс энэ витаминий дутагдалтайбайдаг. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой.Витамин А нь лууван улаан хулуу/pumking/, туна загас, манжин, буурцаг/spinach/, загас өндгөнд их хэмжээтэй агууллагддаг. Витамин А дутагдсанаас бож хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж, арьс хуурайшдаг. Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг. Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвөлгөө аваарай.

В-ийн төрлийн витамин хэрэглэх ямар ач тустай вэ?
В-ийн төрлийн витаминд витамин В1,В2,В3,В5,В6 зэрэг витаминууд багтана. Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дур, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно. Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна. Витамин В1-нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна. Витамин В1-ийг өдөрт 25-300 mg-аар хэрэглэнэ.

Витамин В2-Riboflavin
Витамин В2 дутагдлын дунд зэргийн дутагдлын үед амны салстууд шархалж, уруул хагарах, нүд улайх, арьс ховхорч хуурайших,толгой
эргэх,үс унах,нойр муудах,гэрэлд цочромтгой болох,ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Витамин В2-ийн хэрэглэх тун өдөрт 300 mg.Витамин комплекс витамин С-ийн хамт хэрэглэхэд тохиромжтой. Хүнд хэлбэрийн дутагдлын үед цус багадах, мэдрэлийн өвчний шинжүүд илэрдэг.

Витамин В3-Nacin
Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох,гүйлгэх, толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг байна. Витамин В3 -нь тахианы цээжний мах , үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцгэн байцаа /broccoli/, лууван эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэнд элбэг байдаг. Өдрийн тун 25-300mg.

Витамин В5-Pantothenic Acid
Амуу буудай/whole grain/, мөөг, яргай загас/salmon/, талх исгэгч/yeast/, roal jelly, шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар талханд элбэг байдаг. Витамин В5 дутагдахад дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна. Өдрийн хэрэглэх тун 25-300 мг. Витамин А, С, Е-тэй хэрэглэхэд тохиромжтой.

Витамин В6-pyrodoxoin
Цусан дахь гемоцистиний төвшинг хэвийн хэмжээнд байлгахад тустай витамин. Гемоцистин хэвийн байх нь зүрхний үйл ажиллагаанд тустай гэнэ. Витамин В6 дутахад цус багадах, толгой өвдөх, арьс хуурайших, хэл шархлах, уруул сэтрэх, дотор муухай оргих зэрэг шинжүүд илэрнэ. Өдөрт хэрэглэх тун 1,5-2 мг. Банана, тахиа үхрийн мах, амуу буудайн талх, өндөг, талх исгэгч, самар хушганд их байдаг байна.

Витамин В12-Cyonacobalamin
Судалгаагаар ихэнхи залуучуудад энэ витамин дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамин дутагддаг
байна.Хөгшчүүлийн 12-15%-д энэ витамин дутагдалтай байдаг гэнэ.Мөн ходоодны хүчил дарангуйлагч антацидууд тогмол хэрэглэгчдэд энэ витамин дутагддаг .Цус багадалт,ходоод гэдэсний өвчтэй хүмүүст энэ витамины дутагдал нийтлэг. Өдрийн тун 100мг.
В-ийн төрлийн витаминууд ,фолиевийн хүчлүүд нь цусан дахь гемоцистиний төвшинг хянахад чухал ач хобогдолтой .Гемоцистин өөрчлөгдсөнөөс зүрхний өвчнүүд ,Альцгеймерийн өвчин/зөнөгрөл/,яс сийрэгжих өвчнүүд үүсдэг байна.Өдөрт 400 мг фолиевийн хүчил,10 мг витамин В6 ,50 мг витамин В12 хэрэглэснээр гемоцистинийг хэвийн хэмжээнд байхад тустай гэж судлаачид үздэг байна. Мөн зарим судалгаагаар энэ витаминууд судас хатуурлаас сэргийлдэг гэнэ.

Фолийн хүчил хэрэглэх ямар ач тустай вэ? /Folic acid
Эрүүл хүмүүсийн 11%- нь фолийн хүчлийн дутагдалтай байдаг гэнэ.Ялангуяа Африк,Мексикээс гаралтай хэвийн хэмжээндАмерикууд илүү их дутагдалтай байдаг байна.Фолийн хүчлийг хэвийн хэмжээнд хадгалснаар зүрхний өвчин болон төрөлхийн гажгуудаас сэргийлж чадна гэнэ.Жирэмсэн эхчүүд анхаар.Энэ витаминий өдөрт хэрэглэх тун 400-1200 мг. Мультивитаминтай хамт хэрэглэхэд тохиромжтой.

Витамин Е хэрэглэх ямар ач тустай вэ?
АНУ- ын хүн амын 27%-д цусан дахь витамин Е-ийн төвшин хэвийн хэмжээнээс бага байдаг гэнэ.100 Iu-ээс багаүй хэмжээгээр
өдөр тутам хэрэглэхэд зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг ихээхэн хэмжээгээр бууруулдаг байна.400-800 IU-аар өдөр тутам хэрэглэхэд зүрхний шигдээс
өвчнөөр өвдөх эрсдэлийг 2 дахин бууруулдаг гэнэ. Мөн хорт хавдраар өвдөх боломжийг бууруулдаг. Өдөрт 50IU-ээр хэрэглэхэд тамхичдад түрүү
булчирхайн хорт хавдраар өвдөх эрсдлийг 2 дахин бууруулдаг гэнэ. Витамин Е-ийн өдөрт хэрэглэх тун 30-1200IU нэгж.400IU нэгжээс дээш хэрэглэх үед эмчээс зөвөлгөө
аваарай.

Витамин С хэрэглэх ямар ач тустай вэ?
Судалгаагаар эрүүл насанд хүрэгчдийн 6%, үүнээс оюутнууд ,тамхичид витамин С -ээр хамгийн их дутдаг гэнэ.90-100мг хэрэглэх нь өдрийн хэрэглээг бүрэн хангана гэж
үзсэн байна. 200мг -аас дээш тунгаар өдөрт хэрэглэхэд ямар нэг сөрөг болон эерэг нөлөө ч үзүүлддэггүй гэнэ. Их хэрэглэснээр сайн болдоггүй. Витамин С цэцгэн байцаа, хулуу, orange, хаан боргоцой, халуун ногоо, гүзээлзгэнэ, лемон, манго, сонгино, огурцы, asparagus, avacoda зэрэгт их хадгалагддаг .Витамин С дутагдах үед гарах хөнгөн, дунд хэлбэрийн шинжүүд: Буйлнаас цус гарах, амархан цус хурах, хамраас цус гарамтгай болох, үе мөчөөр
өвдөх, ядрах, амархан өвдөмхий болох шинжүүд гарна.Хүнд хэлбэрийн үед цинга хэмээх өвчин үүсдэг.

Витамин Д хэрэглэх ямар ач тустай вэ?
Витамин Д -ньхүний биед хоол тэжээлийн хамт ,мөн нарны гэрлийн нөлөөгөөр үүсч байдаг.Хөгшчүүл болон дан ногоо идэгчид өвлийн цагт витамин Д -ийн дутагдалд их ордог байна. Витамин Д -г тогтмол хэрэглэснээр ясны сийрэгжилтээс сэргийлж чадна гэнэ.Өдөрт 800 IU хэрэглэснээр ийт үр дүнд хүрнэ. Эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа 200 IU витамин Д хэрэглэх нь ясны сийрэгжилтийг багасгадаг хэмээн мэдээлсэн байна. 2000 IU-аас дээш тунгаар хэрэглэхэд хүнд хордлого үүсгэдэг гэдгийг анхаараарай.Витамин Д -нь нарад шарахад, төн сардина загас, яргай загас, мөөг өндөг, сүү, амуу буудай, элэг, туна загас, маргаринд их хэмжээтэй агуулагдсан байдаг.

Витамин К хэрэглэх ямар ач тустай вэ?
Витамин К дутагдсанаас цус амархан гоожимхой болдог.Мөн витамин К дутагдсанаас ясны сийрэгжилт болоход нөлөөлдөг гэнэ.Өдөрт 1 мг витамин К
хэрэглэхэд ясны сийрэгжилт буурдаг гэнэ. Витамин К нь ногоон навчит хүнсний ногоонууд spinach, cauliflower, brocolli-д элбэг байдаг. Витамин К дутсанаас цус багадалтын шинж илэрнэ.

Магнези хэрэглэх ямар ач тустай вэ?
Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 25% нь магнезийн дутагдалтай байдаг ба үүнээс хөгшчүүл аль аль хүйснийхэн бүр ч их хэмжээгээр дутагдаж байдаг
байна. Өдөрт 250 мг -аас багагүйг хэрэглэснээр ясны сийрэгжилтийг бууруулж чаддаг гэнэ. Дунджаар 500-700 мг -аар хэрэглэнэ. Бор элсэн чихэр, буурцаг, алим, цэцгэн байцаа,тараг, банан, жигнэсэн төмс, гурил исгэгч, самар, яргай загасанд их хэмжээтэй байдаг.

Кальци хэрэглэх ямар ач тустай вэ?
Ихэнхи хүмүүст кальци дутагдалтай байдаг. Эмэгтэйчүүдийн 10%-нь кальцийг хангалттай хэрэглэж чадаагүй байна. Хангалттай хэмжээгээр кальци агуулсан хоол ясны
сийрэгжилтэнд эерэгээр нөлөөлдөг байна. Кальцитай нэмэгдэл тэжээлүүд нь хүүхдийн ясны ургалтанд сайнаар нөлөөлж, насанд хүрэгсдийн ясны сйирэгжилтийг бууруулдаг гэж үздэг. Цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд өдөрт 800-1000 мг кальци хэрэглэхийг зөвлөдөг. Дунджаар 500-700 мг-аар хэрэглэх нь зүйтэй. Кальци тослоггүй тараг, бяслаг, савлагдсан яргай загас, ястай загас, ногоон гич, цэцгэн байцаа, кальцжуулсан оронже хар чавганд ихээр байдаг. Кальци дутагдахад булчин чангарч, яс зөөлрөн, ясны сийрэгжилт үүсдэг. Бөөрний өвчтэй, бөөрний чулуутай хүмүүс кальцийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

ФОСФОР хэрэглэх ямар ач тустай вэ?
Фосфорийг судлаачид ясны бодисын солилцоонд оролцож, кальцийг хэвийн хэмжээнд хадгалах нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг.Фосфор ихэнхи өндөр настанд дутагдаж байдаг
бөгөөд кальци хэрэглэж байгаа үед магнез давхар хэрэглэхэд илүүдэхгүй гэдгийг судлаачид зөвлөсөн байдаг.

Кали хэрэглэх ямар ач тустай вэ?
Судлаачид калийг цусны даралт бууруулдаг ба цус харвалтаас сэргийлдэг гэж үздэг. Гэхдээ 99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг. Калийг өндөр тунгаар 2400 мг аас дээш
хэрэглэхэд ходоодийг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэхэд зүгээр. Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр хадгалагддаг. Кали дутагдахад арьс хуурайсч, гүйлгэх, бие дагжих, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, өөх тос хуримтлагдах, цусны даралт ихсэх зэрэг шинжүүд гарна. Калийг доз хэтрүүлэн хэрэглэхэд зүрхний хэм алдагдах, булчин сулрах , зүрхний гэмтлийн шинжүүд гарна.

- Tүрүү булчирхайн өөрчлөлтийн тухай


- Нас ахихад Түрүү булчтрхай хэрхэн яаж өөрчлөгддөг вэ?
- Халдвар дамжих зам нь:
- Түрүү булчирхайн гиперплаз гэж юу вэ?\ТБГ\
- Түрүү Буулчирхайн гиперплаз үүсэх үндсэн нөхцөл юу вэ?
- Ямар шинжүүд илрэх вэ?
- Ямар шинжилгээнүүд хийх вэ?
- Түрүү булчирхайн гиперплаз гэдэг нь ховор тохиолддог уу?
- Түрүү булчирхайн хорт хавдар гэж юу вэ?

Б.Сэлэнгэ\Чикаго\
Түрүү булчирхай нь \ТБ\ эрэгтэй хүний үржлийн системийн нэг хэсэг бөгөөд хэвлийн хөндийн доод хэсэгт үрийн хоолой, давсаг хоёрын завсарт, шулуун гэдэсний урд байрлан оршдог дунд зэргийн самрын хprostatelead.jpgэмжээтэй жижигхэн эрхтэн юм.
Түрүү булчирхай нь үрийн сүүлэг шингэнийг \ semen\ бэлгийн дур ханах үед- \ejaculates\ ялгаруулах үүрэгтэй. \Сперм буюу эр үр биш. Эр үр буюу спермийг төмсөг боловсруулдаг\.
Нас ахихад ТБ хэрхэн яаж өөрчлөгддөг вэ?
ТБ -нь шээсний сүвийг тойрч байрлах бөгөөд нас ахихад өөрчлөлт орoн томорч эхэлдэг байна.
-ТБ-томорсноос болж шээсний сувгийг дарж эхэлнэ.
-Хавдрууд ТБ-г томроход мөн нөлөөлдөг.
-Халдварын болон халварын бус гаралтай өвчнүүдээс болж ТБ томордог.
Дээрхи шалтгаануудаас болж шээсний сүв дарагдан шээс гадагшлахад саад болж эхэлдэг.Зарим эрчүүд 30-40 наснаас эхлэн дээрхи шинж гарч эмнэлэгт хандахаас аргагүйд хүрдэг.Өөр хэсэг хүмүүст дээрхи шинж хожуу илэрдэг. Нас ахих нь түрүү булчирхайн томролтын урьдчилсан нөхцөл боловч доорхи шалтгаанаас :
-Халдварын гаралтай өвчнүүд \ Рrostatits\
-ТБ-н гиперплаз
-ТБ-н хорт хавдаруудаас болж өөрчлөгддөг.
Дээрхи шалтгаанууд нэг нь нөгөө рүүгээ шилжиж өөрчлөгддөггүй.
Жишээлбэл :Түрүү булчирхайн үрэвсэл ба ТБ-н гиперплазиийн аль нэгэнтэй байх нь ТБ-н хорт хавдраар өвдөх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг биш.Харин нэг зэрэг дээрхи гурван хэлбэрийн нэгээс дээш хэлбэрээр өвчилж болох юм.
Халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвсэл
Халдварын гаралтай гэдэг нь янз бүрийн бактеруудаар үүсгэгдсэн халдвартай болон халдваргүй өвчнүүдээр өвчилснөөс болно.\ Рrostatits\
Үүнд: ангинатах- стафиллококкийн халдвар,\ бэлгийн замын халдварт өвчнүүдээр өвдөж дутуу эмчлүүлэх \заг хүйтэн\г.м .
Халдвар дамжих зам нь:
-Бэлгийн замын халдварт өвчнүүдээс дамжин халдвар орж болно.
-Шээсний сувгаар дамжиж болно.
-Бөөр давсагны халдваруудаас болж шээсний замаар халдвар дамжих боломжтой.
-Катетр шээсний сүвэнд тавих үед халдвар дамжиж болно.
-Цусаар дамжин халдвар тархана.
-ТБ-н бактерийн гаралтай үрэвслийг хурц ба архаг гэж 2 ангилдаг.Халдварын гаралтай ТБ үрэвслийн үед гол илрэх шинж тэмдэгүүд ерөнхийдөө бусад хэлбэрийнхтэй адил.Хурц хэлбэрийн үед халуурч ,хүчтэй өвдөлт илэрдэг тул ихэнхидээ энэ үедээ хүмүүс эмчид ханддаг.Хурц хэлбэрийг дутуу эмчлүүлсэнээс архагт шилжинэ.

ТБ-н гиперплаз гэж юу вэ?\ТБГ\
ТБГ-нь нас ахих үед эрчүүдэд түрүү булчирхай томорсноос болж шээс дамжуулах сувгийн доод хэсэгт шээс гадагш ялгаран гарахад бэрхшээл үүсгэдэг.ТБ томорсноос болж шээс дамжуулах сувгийг дарж давсагт хуримтлагдсан шээс гадагшлахад төвөгтэй болдог байна.Энэ дээрхи шээс гадагшлахад төвөгтэй болж байгаа шинжүүдийг нийтэд нь түрүү булчирхайн гиперплаз хэмээн нэрлэж байгаа юм.

ТБ-н гиперплаз үүсэх үндсэн нөхцөл юу вэ?
ТБ-н гиперплазийг үүсэхэд нас ахих болон ийм өөрчлөлт гэр бүлийн хүмүүст илэрч байсан түүхтэй байх нь урьдчилсан нөхцөл болдог.

Ямар шинжүүд илрэх вэ?
Түрүү булчирхай нь давсагны яг доор шээсний сувгийг тойрч байрладгаас болж түүнийг томроход шээсний суваг дарагдаж, давсагнаас шээс гадагшлахад бөглөрөө үүсч эхэлнэ.Үүнээс болж илрэх шинж нь хамгийн түрүүнд шээс ойр ойрхон хүрнэ.Заримдаа их ойр ойр цаг тутамд шээмээр санагдаж ялангуяа энэ нь шөнөд илүү их мэдрэгддэг..Учир нь шээсээр дүүрсэн давсаг нэг удаа шээхэд бүрэн дүүрэн шээсээ гаргаж дуусгахгүй учир давсаг ямагт шээстэйгээ үлдэж шээсний дараа ч шээс хүрч мэдрэгдэнэ.Энэ байдал удаан үргэлжлэх тусам шээс дамжуулах сувгийн чангарах ,агших мэдрэмж суларч эхэлдэг.
Мөн шээс эхэлж гарахад шээсний сүв битүүрнээс дүлэх хэрэгтэй болно.Заримдаа огт шээс гарахгүй болж эмнэлэгт хандахаас өөр аргагүй болдог.Ууц нуруугаар эвгүй оргиж,төмсөг anus 2 -ын завсраар өвдөлт мэдрэгдэнэ.Үрийн шингэн ялгарах мөчид өвдөлт үүснэ.Мөн шодойн үзүүр хэсэгт өвдөлттэй төстэй мэдрэмж төрж,хорсоно.
Ямар шинжилгээнүүд хийх вэ?
Доорхи гурван шатны үзлэгийг хийнэ.
-Шулуун гэдсээр ТБ-г шалгаж мэдрэх тест
-ТБ-н тусгай эсрэг биет \антиген\ шалгах цусны шинжилгээ
-Биопси-ТБ-наас маш жижиг хэсгийг таслан авч эдийн шинжилгээ хийх \Хорт хавдар байгаа эсэхийг шалгаж буй\
-Мөн янз бүрийн шээсний хэмжээ,шээж буй хурдыг тодорхойлдог тестүүд хийдэг.Үүнд:
-Цитоскопийн шинжилгээгээр шээсний сүв,давсагны хананаас арчдас авч эсийг шинжлэн хорт хавдар байгаа эсэхийг үзэж шалгана.
-Шээсний динамикийн шинжилгээ-Шээх явцад давсагны доторхи даралтыг хэмжих
-ТБ болон бөөрийг хэт бичил долгионы тархалтыг ашиглан судлах \ЭХО\- зэргээр шинжилдэг.
Түрүү булчирхайн эсрэг биетийг илрүүлэх тусгай шинжилгээ гэж юу вэ?
Түрүү булчирхайн эсүүд нь өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй уураг ялгаруулдаг.Үүнийг түрүү булчирхайн өвөрмөц эсрэг биет буюу антиген гэж нэрлэдэг юм. Энэ антигений хэмжээг цусанд илрүүлэн тогтоож байгааг түрүү булчирхайн эсрэг биетийг илрүүлэх тусгай шинжилгээ хэмээн нэрлэж байгаа юм.Энэ уургийн хэмжээ нь тодорхой түвшинд хэлбэлзэж байх ёстой бөгөөд үүний өсөлтийн хэмжээгээр түрүү булчирхайн өвчлөлийг оношлодог байна.

Түрүү булчирхайн гиперплаз гэдэг нь ховор тохиолддог уу?
Үгүй,маш элбэг тохиолддог.51-60 насны эрчүүдэд 50%,80-аас дээш насныханд 90% тохиолддог.Заримдаа 30-40 насныханд дээрхи шээс хагас хаагдлын шинжүүд илэрч эмчид хандахаас аргагүйд хүрдэг.

Ямар үед эмчид хандах вэ?
Доор өгүүлсэн бүх шинжүүдээс аль нэг нь л таньд мэдрэгдвэл эмчид хандах ёстой.Үүнд:
.Хэрэв та ердийн шээдэгээсээ илүү олон удаа шээдэг болох
ялангуяа шөнөд шээдэг болох
.Шээж эхлэх үед төвөгтэй болж,дүлэхээс нааш шээс гарахгүй
болох
.Шээх болгонд шээс бага гарах
.Шээж дууссаны дараа ч шээс хүрсээр байх
.Шээсээ барихад төвөгтэй болж хааяа өмдөндөө дусаадаг
болох
.Шээсэнд цус үзэгдэх
.Шээхэд хорсох
Түрүү булчирхайн хорт хавдар
Ямар ч шинж тэмдэггүйгээр илэрч болно.Гэхдээ анхны шинж тэмдэг илэрснээс хойш шинж тэмдэгүүд улам нэмэгдсээр байдаг.Хэсэг намжина гэж байдаггүй.Гарах шинжүүд:
.Ойрхон ойрхон шээнэ.
.Шээс дүлж гардаг болно
.Шээхэд өвдөж,хорсоно
.Дур тавих үед өвдөлт үүснэ.
.Үрийн шингэн,шээс цустай гарна.
.Нуруу,бүсэлхийний доод хэсгээр өвдөнө.Хийгдэх шинжилгээнүүд үндсэндээ дээрхи 2 хэлбэртэй адилхан байдаг.Түрүү булчирхайнаас маш жижиг хэсгийг мэс ажилбараар таслан авч эсийн шинжилгээ хийн оношийг батлан тогтооно.